Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар Л.Батжаргалыг сонголоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-12-05 15:16:05

МОНЦАМЭ /Говь-Алтай/ Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн зургаадугаар хуралдаанаар тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг олонхийн саналаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн төлөөлөгч Л.Батжаргалд хүлээлгэн өгөв.  

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх үндэслэлээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригийг өөрчлөх саналыг зарим төлөөлөгчид гаргасны дагуу хурлаар хэлэлцсэний эцэст түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ийнхүү Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын зургаадугаар хуралдаанаар төлөөлөгч Л.Батжаргал олонхийн саналаар даргаар сонгогдсон бөгөөд уг хурал гурав дахь өдрөө үргэлжилж байгаа ажээ. 


Холбоотой мэдээ