Баян-Өлгийн 150 сурагч иргэний андгай өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-24 19:25:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг угтан Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Залуучуудын холбоо хамтран "Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол"-ыг Ховд их сургуулийн тус аймаг дахь салбар сургуулийн хурлын танхимд энэ сарын 23-нд зохион байгууллаа.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой уг арга үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээнд тус аймгийн 16 нас хүрсэн залуучуудын төлөөлөл болох 150 сурагч оролцож,  улс орныхоо нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа андгайллаа.

Арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож залуучуудад баяр хүргэн иргэний үнэмлэх, батламж гардууллаа.


Холбоотой мэдээ