Асад: Барууны улсууд дүрвэгчдийн хямралыг үүсгэсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 10:36:14

ДАМАСК. /ВВС/. Барууны улсууд дүрвэгчдийн хямралд санаа зовж байгаа бол манай улсад буй террористуудыг дэмжихээ болих хэрэгтэй гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асад мэдэгдлээ.

Асад Оросын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн байна. Орос нь түүнийг дэмжигч улсуудын нэг юм.

Сирийн засгийн газрын улмаас хүмүүс дүрвэж байна гэж байгааг Асад няцаагаад, “Хүмүүс терроризмын улмаас Сириэс явж байна” гэжээ. Тэрбээр “Аль-Нусра” болон “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг жишээ болгон дурджээ.

“Барууныхан дүрвэгчдийн төлөө одоо уйлж байна. Гэхдээ тэд Сирийн хямрал эхэлснээс хойш террористуудыг дэмжсээр ирсэн” гэж Асад хэлсэн байна.

Мөн Асад хэлэхдээ, “Сирийн иргэн бүр аюулгүй, амар тайван байдлыг хүсч байна. Засгийн газраа улс төрийн хүчнүүдийг нэгтгээсэй гэж сиричүүд хүсч байгаа юм” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд