БНХАУ, Папуа Шинэ Гвиней харилцаагаа Стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-17 11:40:28
twitter.com/Nyamkanmk

ПОРТ МОРЕСБИ. /Xinhua/. Папуа Шинэ Гвинейд албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Жиньпин баасан гарагт Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Питер О'Нилтой уулзалт хийж, хоёр улсын харилцааг Стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцлоо.

Си Жиньпин уулзалтын үеэр, халуун дотноор хүлээн авсанд Папуа Шинэ Гвинейн Засгийн газар, ард иргэдэд талархаж байгаагаа илэрхийлээд, энэ нь хоёр улсын найрсаг харилцаа, үр өгөөжтэй хамтын ажиллагааны илэрхийлэл юм гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг дурдаад, цаашид Папуа Шинэ Гвинейн үндэсний онцлогт нийцсэн хөгжлийн замналыг сонгоход нь БНХАУ дэмжлэг үзүүлэх болно гэж мэдэгдэв. Үүнээс гадна БНХАУ-ын нэг Хятад бодлогыг Папуа Шинэ Гвиней дэмждэгт талархаж явдгаа БНХАУ-ын төрийн тэргүүн илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ