Хятадын банк АНУ-д долларын бонд гаргах төлөвлөгөөгөө цуцлав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-16 12:41:55

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хамгийн том банк болох Аж үйлдвэр, худалдааны банк АНУ-д гаргахаар төлөвлөж байсан долларын бондны төлөвлөгөөгөө цуцалсан тухай өчигдөр мэдээлэв. Америк-Хятадын Худалдааны дайн улам бүр хурцдаж байгаа энэ үед АНУ-ын хөрөнгө оруулагчид Хятадын бондыг сонирхох сонирхол нь буурна гэх айдастай байгаа юм. Тус банкны Нью Йорк дахь салбар гурван жил болон таван жилийн хугацаатай хөвөгч хүүтэй бондыг гаргахаар тууштай ажиллаж байсан боловч уг шийдвэрээ өөрчилсөн байна. Учир нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн цомхотгох бодлогын хүрээнд эдийн засаг өсч, АНУ-ын хөрөнгө оруулагчдын зээлийн талаарх хандлага өөрчлөгдөж байна. Америкийн зах зээл дээр Азийн тэр дундаа Хятадын аж ахуйн нэгжүүдийн талаарх сөрөг сэтгэгдэл үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа тул кредитийн үнэлгээ өндөр компани л тус зах зээлд амжилттай ажилж чадна хэмээн шинжээчид дүгнэсэн байна.  

А.Анхбаяр


Холбоотой мэдээ