“Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг хуурсан хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-16 13:00:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдлийн сан”-тай хамтардаг гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна.

Энэхүү сүлжээний гэх хэрэгт хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, тус сүлжээнд элсэхгүй, мөнгө шилжүүлэхгүй байхыг /91118540/-тай холбогдож, гомдол мэдээлэл бүртгүүлэхийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ