Даланзадгадад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 14:36:51

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаалаа.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 03 сарын 03-ны 21 цагаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал эрс хүндэрсний улмаас Авто замын хөдөлгөөнийг цаг агаарын байдал сайжирч зам даваа зорчих боломжтой болох хүртэл, тодорхойгүй хугацаагаар хаасан байна .

Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгаар байгаль цаг агаарын онц ноцтой үзэгдэл бие болсны улмаас ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаагаад байна. Мөн УЦУОША-аас өгсөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр 12 цагийн байдлаар нийт нутгаар 16-24м/с хүрч шороон шуурга шуурч байна. Зүүн талын сумд буюу Манлай, Цогт-Овоо, Ханбогд сумдын нутгаар цасан шуурга шуурч байгаа ба энэ процесс нь цаашдаа Даланзадгадын сумын хувьд 17 цаг, зүүн сумдын хувьд 20 цагаар цаг агаарын процессын аюултай үзэгдэл өнгөрнө гэж прогнозлож байна. Харин 3 сарын 5-с 3 сарын 9-г хүртлэх төлвөөр 7нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-14м/с зөөлөн шуурга шуурна бусад хугацаанд салхины хүч багатай, агаарын температурын хувьд сэрүүн хадгалагдаад, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 гргадусын хүйтэн байхаар прогнозолж байна гэж Өмнөговь аймгийн УЦУОША-ны ахлах синоптик инженер А. Тунгалагтуул ярилаа.

Н.Золбаяр

Холбоотой мэдээ