Донбассын миныг цэвэрлэхэд 20 жил шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-03 13:15:00

КИЕВ. /TASS/. Донбассын нийт нутаг дэвсгэрийн минаг цэвэрлэхэд 20 жил шаардагдана гэж Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Владислав Селезнев мэдэгдэв.

"Холбогдох шугамын зэргэлдээх 12-хон хэсэг төдийгүй холбогдох шугамд байгаа огтлолцлын бүх цэгийн талаар би ярьж байна. Учир нь өнөөдрийн байдлаар асуудал маш ноцтой байна" гэж тэрбээр Украины “112” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Женев хотын мина цэвэрлэх төвийн судалгаагаар, нэг жил үргэлжилсэн ямар нэгэн мөргөлдөөний дараа миныг цэвэрлэхэд наад зах нь 10 жил шаардагддаг байна. Тиймээс Украины зүүн нутгийн мөргөлдөөн хоёр жил үргэлжиллээ гэж бодоход миныг цэвэрлэх ажил 20 жил болно гэж тэрбээр мэдэгдэв. Тэрбээр Украины иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ