Хүний биед гэмтэл учруулсан Б.Амархүү нарын хэргийг анхан шатны шүүхэд шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-02 13:15:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний биед гэмтэл учруулсан хэргээр дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр болж эл хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Тодруулбал, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. 

Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэх санал гаргаснаар дээрх хурал болов.

Урдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийн анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлов. 


Холбоотой мэдээ