“Оюунлаг математикч-7” олимпиадад 250 сурагч, 100 гаруй багш нар оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-02 09:40:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюунлаг математикч-7” олимпиад Мөрөн сумын Сод-Эрдэм сургууль дээр эхэллээ.


Олимпиадад 6-12-р ангийн 250 сурагч, 100 гаруй математикийн багш нар оролцож мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, НХХ-ын хэлтсийн дарга Ж.Ганболд, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг, Монгол Улсын гавъяат багш Ж.Нямжав, Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, оролцлоо.


Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд хэлэхдээ “Олимпиадыг зохион байгуулснаар боловсролын чанар үр дүнг дээшлүүлэх, багш сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, авьяаслаг математикчдыг тодруулж тэднийг сурталчлах, урамшуулах ажлыг зохион байгуулж ажилласаар ирсэн. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн математикчид улсдаа төдийгүй олон улсад нэр алдраа цуурайтуулж амжилтаа ахиулсаар байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Цаашид математик боловсролыг дэмжин ажиллана” гэдгийг онцолж байв. Олимпиадын үеэр МУГБ Ж.Нямжав болон математикийн шилдэг технологитой 30 багш арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна математикийн шилдэг багш нар онол арга зүйн илтгэл тавих ажээ.


 

Холбоотой мэдээ