Сэлэнгэ аймгийн сумдын эрүүл мэндийн төв зөөврийн эхо аппараттай болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
удирдлагын баг эрүүл иргэдтэй байж нутаг орноо хөгжүүлнэ гэсэн зарчмаар ажиллаж
байгаа. Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах том үүрэг
хүлээсэн Сэлэнгэчүүдэд нэн түрүүнд эрүүл мэндийн асуудлыг анхаарах ёстой гэдгийг
аймгийн Засаг дарга Ш.Оргил ажил авсан анхны өдрөөсөө эхлэн хэлсэн. Энэ ч утгаар
аймгийнхаа хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдэд хүрч
үйлчлэх үүднээс бүх сумдаа зөөврийн эхо аппараттай болгоно гэж амалсан нь өнөөдөр бодит болж
байна.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын
Эрүүл мэндийн төвд энэхүү
аппарат олгосныг аймгийн
Засаг даргын орлогч Ж.Сайнцог тус төвийн дарга н.Отгондалайд хүлээлгэн өглөө. Энэхүү зөөврийн эхо аппараттай болсноор сумын иргэд эхо
үзлэгт хамрагдах гэж аймгийн төв орох шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн малчдын
суурьт очиж үзлэг оношлогоо хийх нөхцөл бүрдэж, цаг, мөнгө хэмнэсэн том ажил болж байгаа аж. Тус
сумын Засаг дарга П.Батбаатар сумын зүгээс боловсон хүчнээ бэлтгэх ажил хамгаас
чухал. Сумын төвийн эмч анхан шатны сургалтанд суугаад ирсэн. Цаашид улам
лавшруулан сурах шаардлагатай. Хамгийн гол нь боловсон хүчин байдаг. Бид энэ
тал дээр анхаарч байгаа. Манай сум хоёр ЭМТ-тэй. Цаашдаа Рашаант тосгондоо бас
эхо аппарат авна хэмээн ярилаа.