Монгол Улсад төлөөллийн байгууллыг бэхжүүлэх нь төслийн нэгж Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-01 13:08:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монгол улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл төслийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ойлголт мэдээллийг авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Patrick Duong, Швейцарийн Хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Liliane Tarnutzer, Төслийн мэргэжилтэн Cherian Joseph, төслийн зохицуулагч н.Золжаргал нар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Төлөөлөгчдийн төлөөлөлтэй өнгөрсөн мягмар гарагт уулзаж ярилцлаа.

Уулзалтын гол сэдэв төсөл хэрэгжсэнээр бүх шатны Хурлын чадавхыг сайжруулахад хэрхэн үр нөлөө үзүүлэв, хувь хүнд ямар үнэт зүйлийг бий болгож үлдээв, бусад улс орон, аймаг, сумдтай хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж ямар ажлыг зохион байгуулсан зэрэг асуудлуудад голчлон чиглэгдсэн байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Төлөөлөгчид төслийн нэгжээс зохион байгуулсан удаа дараагийн сургалтуудын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж санал сэтгэгдлээ солилцжээ. Мөн төслийн нэгжийн ажлын хэсэг аймгийн ард иргэдтэй уулзсан байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл 2017-2020 онд хэрэгжиж байгаа юм байна.   

 

Холбоотой мэдээ