"Монгол тэмээ-999" арга хэмжээнд зориулан морь барианы газрыг өргөтгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-02 17:43:38

Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилгоор зохион байгуулагдаж байгаа "Монгол тэмээ 999" арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж нэгэн томоохон ажил бол Даланзадгад сумын морь барианы газрын өргөтгөлийн ажил юм.

Морь барианы газар нь хуучин 825 хүний суудалтай байсан бол өргөтгөлийн ажлыг хийснээр 1425 хүний суудалтай болгон өргөтгөж байгаа ажээ . Энэхүү өргөтгөлийн ажлыг  “Азбилэгтэй” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа ба ажлын явц 90 хувьтай явж байна.  Морь барианы газрын сандал суудлын хүртээмжийг сайжруулсанаар 1000 тэмээний уралдааныг үзэх үзэгчид тухлан сууж үзэх боломж бүрдэж байгаа ажээ.

Монгол Улсын хамгийн олон тэмээтэй аймаг бол Өмнөговь аймаг. Хамгийн олон тэмээтэй аймгийн хувьд дэлхийд тоо толгой нь цөөрч буй хоёр бөхт тэмээгээ өсгөн үржүүлэх, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаагын нэг бол энэ 3 сарын 6,7-ны өдрүүдэд болох  "Монгол тэмээ 999" арга хэмжээ юм.

Н.Золбаяр 

 

Холбоотой мэдээ