Эрдэнэбулган сумын био жорлонтой болсон 80 өрхөд сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-31 14:52:42

Архангай /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр  Архангай аймгийн Цэцэрлэг хотод био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж суурилуулах ажлыг өнгөрөгч 8-р сарын 01-нээс эхлүүлэн 80 өрхийн нүхэн жорлонг шингэн нэвчихгүй, битүү доторлогоотой, агааржуулагчтай сайжруулсан жорлонтой болгосон юм. Энэ удаад 80 өрхийн гишүүнд нүхэн жорлонг хэрхэн ашиглах, лагийг яаж соруулах чиглэлээр мэдээлэл өгч, бусдад хэрхэн нөлөөлөх талаар нөлөөллийн сургалтыг 10-р сарын 30, 31-ний өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгуулж байна.


Тус био нүхэн жорлон барих туршилтын ажил нь Азийн хөгжлийн банкны техник туслалцааны “ТА 9100” төслийн хүрээнд явагдсан байна. Тус төсөл нь Архангайд 2019 оны 10 сар хүртэл хэрэгжих ба үлдсэн хугацаанд устай, чулуулаг хөрсөнд ямар байдлаар хийвэл зохимжтой байх юм, төсөл дууссаны дараа орон нутаг тухайн оныхоо үндсэн чиглэлд оруулах юмуу, тухайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юмуу, бусад өрхүүд био нүхэн жорлон бариулахад хаанаас санхүүгийн эх үүсвэрээ авах юм, орон нутгаас юуг нь хийж өгөх юм, лагийг соруулахад хэдэн төгрөгөөр хааш нь зөөх зэрэг санхүүгийн боломжууд, лагийг цэвэрлэх байгууламж руу нийлүүлж, аюулгүй болгосны дараагаар мод үржүүлгийн газар бордоо хэлбэрээр ашиглаж болох эсэх гээд олон чиглэлээр гаргасан судалгааны дүн гарч, аймгийн удирдлагуудад танилцуулагдах юм байна.


Мөн төслийн хүрээнд лагийг соруулах машиныг уг ажлыг гүйцэтгэсэн “Ар Ус Ундарга” ТӨХК-д  хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээ