Реал Мадридын ерөнхий дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-30 11:10:43

МОСКВА. /ТАСС/. Испанийн хөлбөмбөгийн “Реал” баг ерөнхий дасгалжуулагч Хулен Лопетегийг ажлаас нь чөлөөлсөн тухай Мадридын багийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Ерөнхий дасгалжуулагчаар Аргентины Сантьяго Солари томилогдсон бөгөөд өмнө тэрбээр хоёр дахь баг болох "Реал Кастилья" багийг удирдаж байжээ. “Реал” баг Лопетеггид гаргасан хүчин чармайлт, ажил үйлсэд нь талархал илэрхийлэхийн сацуу цаашдын замналд нь сайн сайхан бүхнийг хүссэн байна. 

Холбоотой мэдээ