9000 жилийн настай тамга олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-10-24 11:46:23

АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд эргийн Мерсин хотын “Юмуктепе” толгодод явуулсан малтлагын үеэр одоогоос 9000 жилийн өмнөх үед хамаарах эртний тамга олсон тухай “Anadolu” агентлаг лхагва гарагт мэдээлэв.


Манай эриний өмнөх 7000 оны орчимд хамаарах тамгыг олсон “Юмуктепе” толгод нь хотын төвөөс баруун зүгт 4 километр зайд оршдог бөгөөд тус газарт хоёр сар хагасын хугацаанд малтлага явуулсан ажээ.


Италийн Лечче их сургуулийн Археологийн ухааны профессор Изабелла Каневагийн ахлан явуулсан энэхүү эрдэм шинжилгээний малтлагa ажлын үеэр тамгаас гадна Неолитийн эрин үед хамаарах сумны зэв болон олон тооны дүүгүүр чулууг олсон байна.


“Бид олон мянган жилийн өмнөх үед хамаарах эртний тамга олсон бөгөөд тамга бол хувийн өмч юм. Түүнчлэн уг тамган дээр геометрийн дүрсүүдийг сийлсэн байсан. Багийнхан маань энэ бүс нутгийн талаар маш үнэ цэнтэй, хэрэгтэй мэдээллийг агуулсан эд зүйлсийг олж чадсан” гэж И.Канева сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ