Өнөөдрийн арилжаагаар 12 компанийн хувьцааны ханш өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-10-23 16:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 189,641,867.40 төгрөгийн үнийн дүн бүхий 486,481 ширхэг хувьцаа арилжсанаас 12 компанийн хувьцааны ханш өслөө.


Тодруулбал дөрвөн компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Фронтиер Лэнд Групп" ХК-ийн MDR хувьцаа 15.00 хувиар болон "Хөвсгөл Алтандуулга" ХК-ийн ADU хувьцаа 13.26  хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн UID хувьцаа 4.00 хувиар, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн MCH хувьцаа 0.55  хувиар буюу  хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.58 хувиар өсч 20347.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,430,518,433,044.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ