Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-03-01 07:54:44

Малчид, тээвэрчид, ард иргэдэдийн анхааралд: Гуравдугаар сарын 2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 хэм,  Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Холбоотой мэдээ