“Таны дэм бусдад инээмсэглэл" хүмүүнлэгийн аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-10-05 16:16:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо “Таны дэм бусдад инээмсэглэл" хүмүүнлэгийн аяны туг, хандивын хайрцгийг тус аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр аялуулж эхэллээ.

Аян аравдугаар сарын 4-нөөс эхэлж ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд цугласан хандивыг тусламж шаардлагатай байгаа иргэн, өрхөд дэмжлэг болгож хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ.

Энэхүү аяныг Есөнбулаг суманд үйл ажиллагаагаа явуулж буй "Буудайн Хөх Уулс" ХХК дэмжиж туг, хандивын хайрцгийг хүлээн авсан бөгөөд хэсэг хугацааны дараа өөр нэг байгууллагад үргэлжлүүлэн аялуулах юм.


Э.Нарангэрэл

Холбоотой мэдээ