Шарль Азнавурын гэгээн дурсгалд зориулан Эйфелийн цамхгийг гэрэлтүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-02 12:54:26

ПАРИС. /ТАСС/. Армени гаралтай Францын алдарт дуучин Шарль Азнавурын гэгээн дурсгалд зориулан Эйфелийн цамхгийг алтан шаргал өнгөөр гэрэлтүүлэхийг Парис хотын дарга Анн Идальгоо үүрэг болгожээ.


"Дуучин Шарль Азнавурын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэн Йенийн гүүрэн дээр түүний хамгийн гоё дуунуудыг эгшиглүүлж, гэрэл зургуудыг нь маш том дэлгэцээр харуулах бөгөөд Эйфелийн цамхаг алтан шаргал өнгөөр гэрэлтэх болно” хэмээн тэрбээр ярьсан байна.


Түүнчлэн тэрбээр хотын газрын зураг дээр Азнавурын нэрийг мөнхөлж, аль нэг гудамж юмуу талбайг түүний нэрээр нэрлэхийг Парис хотын зөвлөлийн гишүүдэд санал болгосон байна. Дуучин Шарль Азнавур 94 насандаа Францын зүүн өмнөд нутаг дахь гэртээ таалал төгссөн юм.


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ