Индонезид болсон гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 1200-г давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-01 07:54:09
twitter.com/Nyamkanmk

ЖАКАРТА. /NHK/. Индонезийн Сулавеси аралд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 1200-г давсан гэж тус улсын эрх баригчид мэдэгдэв.


7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Донгала болон Палу хотын тосгонууд руу 3 метр өндөр давалгаа орж иржээ.


Индонезийн Гамшгийн нөлөөллийг бууруулах агентлагийн мэдээлснээр, Палу хотод 821, Донгала хотод 11 хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ 540 хүн хүндхэн гэмтэл авсан бол 16000 гаруй хүн орон гэрээ орхин нүүхэд хүрсэн байна.


Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол учирсныг албаны хүмүүс тогтоогоогүй байгаа бөгөөд цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.


Нурсан байшин барилгаас иргэдийг хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Гэвч хүнд машин механизм болон түлшний хомсдолтой, цахилгаангүй байгаагийн улмаас аврах ажиллагаа хүндрэлтэй байна гэж албаны хүмүүс мэдээллээ.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ