Шинжилгээнд хамрагдсан залуусын 14.1 хувь нь элэгний В вирустай гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-18 19:43:28
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15-34, 65-аас дээш насныхан элэгний В, С, Д вирусын шинжилгээг Өрхийн Эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй өгч байна.

Орхон аймагт уг шинжилгээнд 15-34 насны 20300 иргэн хамрагдахаас есдүгээр сарын 18-ны байдлаар 41 хувь буюу 8000 гаруй залуу шинжилгээгээ өгчээ. Харин тэдний 14.1 хувь нь В вирустэй байжээ.

Тиймээс албаныхан “Оюутны нэг өдөр”  арга хэмжээ зохион байгуулж их, дээд сургууль болон аймгийн МСҮТ-ийн 380 оюутнаас шинжилгээ авч эрүүл мэндийн даатгалаа гүйцэт бөглүүлээгүй оюутныг даатгалаа хийлгэх, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг зөвлөв.

Мөн 15-34 насны залуусын дийлэнх нь хөдөлмөр эрхэлж байгаа тул Эрүүл мэндийн газар  байгууллагуудад залуучуудыг шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлэх зорилгоор байгууллагуудад нь албан бичиг хүргүүлжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ