20 тэрбум 500 сая төгрөгийн үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-25 13:43:48

Сангийн яам өчигдөр буюу энэ сарын 24-нд Монголбанкаар дамжуулан 20 тэрбум 500 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжсан талаар тус яамнаас мэдээллээ.

Ингэхдээ 39 долоо хоногийн хугацаатай 20 мянган ширхэг Засгийн газрын богино хугацааны үнэт цаасыг 20 тэрбум төгрөгөөр арилжжээ. Тус бүр нь 1 сая мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий уг үнэт цаас нь 14.915 хувийн хүүтэй аж. Мөн 2 жилийн хугацаатай 500 ширхэг үнэт цаасыг 500 сая төгрөгөөр арилжсан байна.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын жижиглэнгийн үнэт мэдээллийг Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хаягаар тогтмол авах боломжтой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ