Гурвантэс сумын эрүүл мэндийн төв шүдний тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:45:52

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүн эмнэлгийн эрүүл мэндийн төвийг аймгийн засаг дарга санаачлан орон нутгийн хөрөнгө оруулалтаар 31,0 сая төгрөгийн өртөг бүхий  шүдний тоног төхөөрөмжтэй болголоо.

Мөн шүдний эмчээр тус сумын Гоёот багийн иргэн И. Алтанзул ажиллаж байна. Монголчуудын хэлж заншсанаар “яснаас шүд, махнаас нүд” өвдөх хамгийн хэцүү нь гэдэг. Тэгвэл Гурвантэс сумын 4614 иргэн шүд өвдсөний улмаас өөр суурин газар бараадах хэрэггүй боллоо.

Энэхүү тоног төхөөрөмж тус суманд нэн тэргүүнд хэрэгтэй байсан, одоо шүд өвдлөө гээд аймаг руу явах шаардлагагүй боллоо гэж нутгийн иргэд хэлж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ