Ачаа тээврийг бүртгэлтэй болгов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-23 14:37:56

Автотээврийн үндэсний төвөөс хот хооронд болон хотын доторх ачаа тээврийг бүртгэлжүүлэх ажлыг энэ оноос эхлүүлээд байна.

Энэ шинэ ажлын хүрээнд тээвэрлэлттэй холбоотой баримт бичиг /“Ачаа тээврийн замын хуудас”, “Ачааны дагалдах бичиг”/-ийг хэвлүүлэн олгож эхэллээ. Хот хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй иргэн, ААН, байгууллагууд тээвэрлэлт гүйцэтгэх бүрдээ эдгээр тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг бөглөн тухайн чиглэлийнхээ автотээврийн хяналтын товчоодод шалгуулж бүртгүүлнэ.

Ачаа тээврийн замын хуудас болон Ачааны дагалдах бичгийг Улаанбаатар хотоос гарах болон тухайн аймгаас гарах эхний пост, мөн ачаа тээврийн төвлөрсөн цэг /Нарантуул ОУХТ/-т байрлах постуудаас авч болох бөгөөд ААН байгууллагууд Автотээврийн үндэсний төвд хандан захиалж авна. Нийт хот хоорондын чиглэлийн 17 байршилд 24 цагийн ажиллагаатай постууд байрлах бөгөөд хэрэглэгч таны ачааны бүрэн бүтэн, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ