ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Иранд айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-22 09:41:32

ТЕГЕРАН. /IRNA/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханид бараалхжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ираны Батлан хамгаалахын сайд ОХУ-д айлчилсны дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Тегеранд гэнэтийн айлчлал хийсэн байна. 

Сирийн хямралыг зөвхөн яриа хэлцээгээр зохицуулж болно гэдгийг Хассан Роухани уулзалтын үеэр онцолсон байна. Мөн тэрбээр, Сирийн иргэд ирээдүйгээ тодорхойлох эрхтэй бөгөөд тэдний эцсийн шийдвэрийг бусад орон хүндэтгэх ёстойг цохон тэмдэглэжээ.

Харин ОХУ-ын сайд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тусгай илгээлтийг Ираны Ерөнхийлөгчид уламжилсан байна. Мөн тэрбээр Сирийн энхийн хэлэлцээний тухай сүүлийн үеийн мэдээг Роуханид танилцуулжээ.

Сергей Шойгу Ираны Батлан хамгаалахын сайдтай мөн уулзах ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ