Хөвсгөлийн анхны манлай уяачаар Г.Доржпүрэв тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Тариалан сумын уяач “Чин хурд” галын тэргүүн Монгол Улсын алдарт уяач Г.Доржпүрэв бичин жилийн босгон дээр Монгол Улсын манлай уяач болжээ.
Тэрээр 1998 оноос хойш хурдан морь уяж уламжлалт арга ухааныг хөгжүүлэн улс, бүс аймгийн баяр наадамд олон удаа хурдан хүлэг морьдоо айрагдуулж морин спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ажээ. Тухайлбал улсын бүсийн чанартай наадмуудаас 2 түрүү, 4 айраг хүртсэн амжилт үзүүлж Монгол Улсын Манлай уяачийн болзол хангажээ. Тус амжилтыг нь үндэслэн Хөвсгөл аймгийн дээд шагнал Хотгойдын Шадар ван Чингүнжавын шагналаар шагнах тогтоолыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гаргажээ.
Б.Гантуяа