Гэр бүл салалтын дараа 30 орчим хувь нь л тэтгэлгээ авч чаддаг гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:18:13

Булган аймагт “Хүүхдийн тэтгэлгийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх” дөрвөн сарын аян зохион байгуулагдаж эхэллээ.

Энэ аяныг аймгийн Хүүхдийн асуудлаарх хууль зүйн хороо, ХГБХХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар хболон бусад холбогдох хэлтсийхэн хамтран зохион байгуулж байна.

Тус аймгийн хувьд гэр бүл салалтаас болж тэтгэлэг авах ёстой хүүхдүүдийн дөнгөж 30 орчим хувь нь л тэтгэлэгээ авдаг, бусад нь авч чаддаггүй, шүүхийн тогтоолын бичиг барьсаар л хоцордог гэсэн судалгаатай байна. Энэ байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү аян зохион байгуулагдаж байна. Аянтай холбогдуулан  шийдвэр гүйцэтгэгч нарын дунд зөвлөлгөөн зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөнөөр аяны хугацаад хийх ажлын талаар санал бодлоо солилцож, хүндрэлтэй байгаа гүйцэтгэх баримт бичигт яаж зохицуулалт хийж, ямар замаар асуудлыг шидвэрлэх талаар ярилцаж, багаар ажиллалаа.

П.Батням

Холбоотой мэдээ