Умард Солонгос сургуулийн буудлага хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-20 11:53:06

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын цэргийн албан хаагчид тус улсын баруун эрэгт сургуулийн буудлага хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор аюулгүй байдалд нь аюул учирсан тохиолдолд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг Өмнөд Солонгосын Засгийн газар  хил орчмын арлуудын оршин суугчдад уриалжээ.

Өмнөд Солонгосын цэргийн хүрээний төлөөлөгчдийн мэдээллээс иш татан Ёнхап агентлагийн уламжилснаар, Умард Солонгосын цэргүүд орон нутгийн цагаар 07 цаг 20 минутад их буугаар хэд хэдэн удаа гал нээсэн байна. Харин оршин суугчдийн мэдээлж буйгаар, эхний буун дуу үүнээс 3-4 цагийн өмнө сонсогджээ.

Их бууны сумнуудын нэг нь ч Шар тэнгист маргаантай байдаг далайн хилийг даваагүй боловч загас агнуурын хөлөг онгоцуудад боомтууд руу буцахыг Өмнөд Солонгосын цэргийн командлалын төлөөлөгчид зөвлөжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ