Дэрэвгэр жиргэрүүг түүхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-20 10:50:52

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны иргэдээс 2015 онд үйлдсэн гэмт хэргийн болон шүүхээр ял шийтгүүлсэн этгээдүүдийн дийлэнх нь тус багийн нутагт дэвсгэрт ургадаг, ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр, жиргэрүү" гэх ургамалыг түүж бэлтгэсэн, худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн явдал байгаа юм.

Тус ургамалтай холбоотой хэрэг Номгон тосгоны хувьд сүүлийн хоёр жил дараалан гарчээ. БОНХАЖЯ-ны сайдын тушаалаар Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон "Дэрэвгэр жиргэрүүг" устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох асуудлыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдер хүртэл 5 жилийн хугацаанд түр хориглосон тушаал гаргасан байна. Иймээс уг тушаалыг Номгон тосгоны иргэдэд уншиж танилцуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, "Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих" гэмт хэргийн ойлголт, ял шийтгэлийн талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас хийжээ.   

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ