“Хоггүй цэвэр орчин” уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-20 00:38:59

Дархан-Уул аймгийн Дархан сумын багуудад Иргэдийн нийтийн хурал хуралдсаар байна. Тус хурлаар Багийн Засаг дарга нар 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг. Дархан сумын есдүгээр багийн тайлангийн хурал болж  Багийн Засаг дарга О.Пүрэв 2015 онд хийсэн ажлын тайлан мэдээлэл хийлээ.

Багийн Иргэдийн Нийтийн хуралд тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Батбаяр , Б.Мөнхбат, сумын төлөөлөгч Б.Жавхлан нар оролцож тойрогтоо хэрхэн ажилласан талаар товч мэдээлж иргэдийн санал хүсэлтийг сонсов. Энэ онд тохиох Дархан хотын байгуулагдсаны 55 жилийн ойг угтаж "Хоггүй цэвэр орчин" бүрдүүлэхэд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, эрхлэгч нар идэвх санаачлагатай ажиллах ёстой гэсэн санал дэвшүүлснийг сумын иргэд оршин суугчид дэмжлээ.

Есдүгээр баг нь нийт зургаан мянга гаруй оршин суугчтай тус сумын томоохон багуудын нэг юм.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ