Ам.долларын ханш 28.88 төгрөгөөр чангарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-19 13:18:26

Ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ оны эхнээс 28.88 төгрөгөөр чангарчээ.

Тухайлбал, Монголбанк нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан.

Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм. Төв банк өчигдөр буюу энэ сарын 18-нд гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулахдаа ам.долларыг  2026.15 төгрөгөөр борлуулжээ. Арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2028-2029 төгрөгт хэлбэлзэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ