“Эх, хэл бичиг” аймгийн хөтөлбөрийг батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эх хэл бичиг” аймгийн хөтөлбөрийг баталлаа.
Үндэсний хэл, бичиг соёлоо эрхэмлэсэн орчин бүрдүүлж, нийт иргэд, суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилааны соёлын түвшинг дээшлүүлж, үндэсний бичиг үсгээрээ бахархан, аман болоод бичгийн хэлээ цэвэр ариун, яруу тансаг утга төгс байлгаж, эх хэлээрээ манлайлагч аймаг болох зорилгоор дээрх хөтөлбөрийг баталжээ.
Хөтөлбөрийн хүрээнд багш нарын болон хүүхэд нэг бүрийн эх хэлний боловсролын түвшинг дээшлүүлж, эх хэл бичгийн зөв хэрэглээ бүхий орчинг бүрдүүлж иргэдийн монгол хэл бичгийн хэрэглээний чадварыг сайжруулах зорилтыг дэвшүүлжээ. Хөтөлбөрийн эхний үе 2020 он хүртэл, дараагийн үе 2025 он хүртэл хэрэгжих ажээ.
Б.Гантуяа