Сири: Меркелийн саналыг хүлээж авахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-19 10:46:31

АБУ ДАБИ. /TASS/. Сирийн хойд нутагт нислэггүй бүс байгуулах Германы Канцлер Ангела Меркелийн санал хүлээж авамгүй бөгөөд террористуудыг дэмжих зорилготой гэж Сирийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Сирийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй байдлыг зөрчиж, олон улсын хууль, НҮБ-ын дүрэмтэй зөрчилдсөн Меркелийн уг саналыг Сири хүлээн зөвшөөрөхгүй гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Мөн тэрбээр, Меркелийн энэ санал нь Туркийн эрх баригчдын шаардлагатай адил байна. Тэдний энэ санал, шаардлага нь террорист бүлэглэлүүдийг хамгаалах зорилготой бөгөөд Сирийн ард иргэдийн эсрэг хийж буй хэт давруу үзлийн гэмт хэргийг өөгшүүлж байна гэв.

Сири-Туркийн хилийн зэргэлдээ нислэггүй бүс байгуулах саналыг Меркель өнгөрсөн лхагва гарагт дэвшүүлсэн билээ. Түүний үзэж байгаагаар, ОХУ-ын агаарын цэргийн хүчин болон Асадын цэргүүдийн ажиллагаа өнгөрсөн 12 дугаар сард баталсан НҮБ-ын тогтоолын хүрээнээс халиад байгаа учир хүчирхийллийн түвшнийг бууруулахын тулд ийм арга хэмжээ авч байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ