Бичин жилийн босгон дээр сайн үйлсийн аян явуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчид сар шинийн босгон дээр сайн үйлсийн аян өрнүүлжээ.
Тус хэлтсийн 60 гаруй албан хаагч тус бүр 10000 төгрөгийн хандив цуглуулж, амьжиргааны түвшинээс доогуур орлоготой 13 өрхөд цагаан сарын тавгийн идээг бэлдэж өгсөн байна. Мөн энэхүү аянаар 45 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гарын бэлэг өгчээ. Түүнчлэн энэхүү сайн үйлсийн аянд хүнс тэжээлийн талоноор бараа олгодог Баялаг, Оргиу, Оргил, Баянбүрд, Баян-Ургац дэлгүүрүүд тус аянд нэгдэн нэг нэг өрхөд тавгийн идээ өгчээ.
Б.Мягмарсүрэн