Ихэнх нутгаар цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-17 12:34:49

Маргааш зарим газраар, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-20-нд зарим газраар секундэд 12-14 метр, 21-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх нь. 19,21-нд ихэнх нутгаар хүйтэн байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ