100-аас дээш насны ахмадууд Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 12:00:35

XVII жарны "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 100 болон түүнээс дээш насны ахмадууддаа гарын бэлэг явуулсныг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан гардуулжээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 100 буюу түүнээс дээш насны 4 өндөр настан амьдарч байгаагийн гурав нь Баян-Овоо сумын гаралтай, нэг нь Өлзийт сумын өндөр настан байна. Монгол улсын Ерөнхийлөгч жил бүр өндөр настай буурлууддаа сар шинийн босгон дээр гарын бэлэг явуулдаг уламжлалтай. Энэ дагуу аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан азай буурлууддаа Монгол улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг өөрийн биеэр гардуулж өгсөн байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ