Хоёр орцны 29 айл удахгүй байрандаа төвхнөнө

Орон нутагт | Дорноговь
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 13:58:54

Дорноговь аймгийн Сайншанд  сумын тавдугаар баг Зүүнбаян тосгоны оршин суугчид нэгэн үе балгас болж хүн амьдрах нөхцөлгүй болсон 78 айлын барилгаа засварласнаар эдүгээ дөрвөн орцонд 49 айл тохь тухтай амьдарч байна.

Үлдсэн хоёр орцыг засварлах аян ид өрнөж буй бөгөөд нийт 300 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаагаас 180 саяыг нь дундаасаа гаргаж цонх, хаалга, "00"-ын өрөө, гадна дотор засвар зэрэг нэн түрүүний засвар үйлчилгээг мэргэжлийн компаниар гүйцэтгүүлж байна. Тэд барилгын компаниудын жишгээр  байрныхаа үнийг ам метрээр биш  нэг өрөөгөөр тооцоолон өртгийг тогтоосон бөгөөд нэг өрөөг есөн сая, хоёр өрөөг 11 сая, гурван өрөөг 13 сая төгрөгөөр тус тус үнэлж захиалгад оруулсан байна. Тус байрны хоёр орцыг засварлахад 45 хоногийн хугацаа шаардлагатай.    

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд