Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үйлчлэх 3 хөтөч ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:22:07

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцаж амбулторийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй болгох зорилгоор зохион байгуулалтын шинэчлэл хийж ирэх сарын нэгнээс иргэдэд үйлчлэх 3 хөтөч ажиллуулахаар боллоо.

Энэ үеэр Засаг дарга хэлэхдээ ”Хөвсгөл аймгийн  эрүүл мэндийн салбарт өнгөрсөн онуудад тодорхой хөрөнгө оруулалт чамгүй хийгдсэн, одоо бид нар үр дүнг нь үзэх хэрэгтэй. Энэ онд эмч нарт зориулж 100 сая төгрөг баталсан бөгөөд бүгдийг нь эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх, сургалтанд зориулахаар төлөвлөж байгаа. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийж эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай учраас энэ онд 70 орчим их эмч, дунд мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж нарийн мэргэжил эзэмшүүлэх төдийгүй Солонгос улстай хамтран 14 их эмч, дунд мэргэжилтэнг сургалтанд хамруулж туршлага судлуулна” гэдгийг хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ