Айовад Бүгд Найрамдах намаас Тед Круз яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-02 14:01:09

НЬЮ-ЙОРК. /TASS/.  АНУ-ын Айова муж улсад даваа гарагт болсон Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз хамгийн олон дэмжлэг авчээ. Одоогийн байдлаар тус намын сонгогчдын саналын бүх хуудсыг тоолж дууссан байна.

Тед Круз нам нэгтнүүдийнхээ 28 хувийнх нь саналыг авсан бол тэрбумтан Дональд Трампыг 24 хувь нь дэмжжээ. Флорида муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Флоридо Марко 23 хувийн санал авсан бөгөөд түүний хувьд энэ нь санаанд оромгүй үр дүн юм.

Энэ ялалт бол консервативчуудын хувьд бүгдийнх нь ялалт юм гэж Тед Круз мэдэгдсэн байна.

Намын идэвхтнүүдийн анхны хурлыг Айова муж улсад явуулдаг уламжлал 1972 онд тогтсон бөгөөд үүнээс хойш тус муж улс сонгуулийн жил болгон “улс төрийн барометр”-ын гол үүргийг гүйцэтгэсээр иржээ. Айова муж улсын хурлын дүн нэр дэвшигчдийн хэн нь сонгогчдоос хамгийн олон дэмжлэг авч байгааг харуулдаг байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ