Хоёрдугаар сарын 02-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.30 цагт Сүхбаатар дүүргийн иргэний танхимд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар иргэдээс хууль тогтоомжийн хэрэгжилт боловсронгуй болгох асуудлаар санал авна. Уулзалт Баянзүрх дүүрэгт 11.00-12.00 цагт, Хан-Уул дүүрэгт 14.00-15.00 цагт үргэлжилнэ.
10.20 цагт Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн өмнө байрлах их жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө.
10.50 цагт Орчин үеийн, хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 250 сая гаруй төгрөгийн үнэ бүхий туршилтын лабораторийн нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн II-р байранд болно.
11.00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн хурал болно.
11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын мэндлэсний 123 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
11.20 цагт Монгол хэлний цахим тайлбар толины гар утасны хувилбарын танилцуулга Төрийн ордонд дах Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.
11.40 цагт Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг үйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний Жанжин штабын жагсаалын талбайд болно.
12.00 цагт 2016 оны төсөвт баталсан авто замын салбарын санхүүжилт нь хэрэглэгчдийн аюулгүй байдал, авто замчдын хөдөлмөр, нийгмийн хамгаалалыг эрсдэлд оруулсан шийдвэр болсон талаар Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
12.00 цагт Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын нэрт Археологич, академич Д.Доржийн 80 жилийн ойд зориулсан "Монголын археологи-2015" хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно.
12.00 цагт УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаярын "Тусгаар тогтнолын товчоон" номын нээлт Тусгаар тогтнолын ордны 3 давхарт болно.
14.00 цагт 2016 оны хоёрдугаар сарын 04-06 ны өдрүүдэд “Зууны шатар” клубт болох Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн Спортын төв ордны 4 давхарын хурлын өрөөнд болно.
14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хурал болно.
14.00 цагт Замын цагдаагийн газарт Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХЗЯ, ЗЦГ, "Лицензийн төв"-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ.
18.00 цагт МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам Соёлын төв өргөөнд болно.
Төрийн ордонд
09.00 цагт “А” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Б” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар Шадар сайд Ц.Оюунбаатар, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил нар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.