Энэ жил Хятадад гадаадын 137 сая жуулчин аялна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /TASS/. Амрах газрын хувиар Хятадыг сонгосон гадаадын жуулчдын тоо энэ жил 2015 оныхтой харьцуулахад 2.5 хувиар өсч, 137 сая болно гэж тус улсын Аялал, жуулчлалын газрын тайлан мэдээнд дурджээ.
Тус байгууллагын тайланд дурдсанаар, гадаадын жуулчдын тоо өссөнөөр Хятадын аялал, жуулчлалын салбар энэ жил 121 тэрбум долларын ашиг олох бөгөөд энэ нь жилийн дундаж үзүүлэлтээс 6.5 хувиар өссөн үзүүлэлт болох аж.
“Хоёр, гуравдугаар түвшний хотууд, мөн Ужэнь /Жэзян муж/, Юэян /Төв Хятад/ болон Тунли /Зянсу муж/ зэрэг жижиг хотууд гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж Хятадын Аялал, жуулчлалын газрын дарга Ли Шихун хэлснийг “Чайна Дэйли” сонин уламжилжээ. “Ийм хотуудад өвөрмөц хосгүй газрууд, байгалийн үзэсгэлэнт газрууд, маш сайн хадгалагдаж үлдсэн түүхэн дурсгалууд олон бий” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
Д.Жаргал