“Боко Харам”-ын халдлагад 86 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-01 11:38:03

РАБАТ. /TASS/. “Боко харам” бүлэглэлийн босогчдын ням гарагийн шөнө Нигери улсын зүүн хойд нутгийн Борно мужийн засаг захиргааны төв болох Майдугури хот орчимд үйлдсэн халдлагын улмаас наад зах нь 86 хүн амиа алдсан байна. Энэ тухай “Associated Press” агентлаг тус улсын эрх баригчдын мэдээллийг иш татан уламжилжээ.

Нигерийн Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн урьд нь мэдээлснээр, халдлагад мөн Майдугури хотоос зүүн тийш хэдэн км-ын зайтай газар оршдог Далори суурин өртсөн байна.

Хэдийгээр тус бүлэглэлийн босогчид халдлага үйлдсээр байгаа ч Нигерийн эрх баригчдын хэт давруу үзэлт лалын шашинтнуудтай хийж буй тэмцэлд сүүлийн саруудад ахиц дэвшил гарсан бөгөөд барьцаалагдсан хэдэн зуун хүнийг чөлөөлж чаджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ