“Үйчүүр” тоглоомд 134 төрлийн амьдын зураг ордог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-29 01:37:52
oyuka_hu@yahoo.com

Хүннү гүрний үеийн “Үйчүүр” тоглоомыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тоглож байна. Үүнийг аймгийн “Музей”, “Уран бэр” сургалтын төвтэй хамтран сурагчдад зааж байгаа юм.

“Үйчүүр” тоглоом нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна бүтээлч сэтгэлгээтэй болгож зурах ур чадварыг нь нэмэгдүүлдэг байна. Эл тоглоомыг монголчууд цагаан сарын шинийн нэгний өглөө тоглодог уламжлалтай байжээ. Тоглоомд ялсан нь тухайн жилдээ аз хиймортой явдаг хэмээн ихэд бэлгэшээдэг байсан аж. Иймд “Уран бэр” сургалтын төв мартагдаад байсан эл тоглоомыг дөрвөн жилийн өмнөөс сурагчдад зааж эхэлжээ. “Үйчүүр” тоглоомд харцага шувуу, арслан зэрэг 134 төрлийн амьдын зураг ордог байна. Үүнийг гараараа урладаг тул хүүхдийн бүтээлч сэтгэлгээг түлхүү хөгжүүлдэг байна. Иймд “Уран бэр” сургалтын төв “Үйчүүр” тоглоомыг олон хүнд зааж сургахын тулд теле хичээл бэлтгэжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ