“Мөрөнд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 12:18:42

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас өрх гэр бүл баялаг бүтээгчдийг дэмжих жилийн хүрээнд сар шинийн баярыг угтсан “Мөрөнд үйлдвэрлэв” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа эхэллээ.

Үзэсгэлэнд зөвхөн Мөрөн суманд үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцох бөгөөд тэдний бараа бүтээгдэхүүнийг иргэдэд таниулан сурталчлах, орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжих зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажээ.

Үзэсгэлэнд оролцох баялаг бүтээгч иргэдээ дэмжих зорилгоор ямар нэгэн талбайн хураамж төлбөр аваагүй гэдгийг Мөрөн сумын Засаг дарга хэлж байлаа.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ