Тайванийн шинэ Ерөнхий сайд томилогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-26 11:39:54

ТАЙБЭЙ. /NHK/. Тайванийн халаагаа өгөх гэж буй Ма Ин Жү Ерөнхийлөгч ерөнхий сайдын орлогч Чан Сан-ченийг шинэ Ерөнхий сайдаар даваа гарагт томиллоо. 

Чан Сан-чен нь нэгдүгээр сарын 16-нд болсон ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгуульд Үндэсний нам сөрөг хүчний Ардчилсан дэвшилтэт намд ялагдсаны дараа сайд нарын танхимын хамт огцорсон Мао Чи Куогийн халааг авч байгаа юм.

Тавдугаар сард Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгчийг албан тушаалдаа орох хүртэл шинэ ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний намын Засгийн газар ажиллах төлөвтэй байна.

Ардчилсан дэвшилтэт нам нь ирэх даваа гарагаас эхлэн хууль тогтоох байгууллагад олонх болно.

Ма Ин Жүгийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа тэрээр Цай Ин Вэйгээс шинэ засгийн газрыг удирдахыг санал болгосон боловч тэрээр хууль ёсны эрх үүсээгүй хэмээн татгалзсан юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ