Ливийн парламент нэгдмэл Засгийн газар байгуулахаас татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-26 10:00:22

ТРИПОЛИ. /NHK/. Ливийн иргэний дайныг дуусгах зорилготой НҮБ-ын төлөвлөгөөний хүрээнд тус улсад нэгдмэл засгийн газар байгуулах санал дэвшүүлсэн боловч Ливийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн парламент уг саналаас татгалзсан байна.

Ливийн өрсөлдөгч хоёр фракцын төлөөлөгчид үндэсний нэгдлийн засгийн газар байгуулахаар өнгөрсөн сард тохиролцжээ. НҮБ-ын тусгай төлөөлөгч зуучилснаар уг хэлэлцээрийг байгуулжээ.

Гэвч өрсөлдөгч хоёр фракцын сонгосон гишүүдээс бүрдэх зөвлөл Засгийн газрын гишүүдийн нэрсийн жагсаалтыг парламентдаа өргөн барьсан боловч парламентын гишүүдийн дийлэнх нь жагсаалтыг дэмжээгүй байна. Зөвлөл шинэ жагсаалтыг 10 хоногт багтаан парламентад дахин өргөн барих хэрэгтэй ажээ.

Ойрхи Дорнод болон Африкт  “Арабын хавар” ардчиллын хөдөлгөөн өрнөхөд буюу 2011 онд Муаммар аль-Каддафигийн Засгийн газар огцорсноос хойш Ливи улс иргэний дайнд нэрвэгдсэн юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ