Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-24 11:15:54

Өвлийн адаг, шаргачин үхэр сарын хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 08.22 мунтад мандан, 17.28 цагт жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, идээ ундаа, хувцас олох, худалдааны үйл, өглөг өгөх, хөрөнгө тавих, эдийн үргэлжлэлийг бүтээх, эдийн тэнгэрийг тахих, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бэрийн үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ.

Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

Холбоотой мэдээ