Зүүн бүсийн цанын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-22 16:05:49

Хэнтий аймгийн Дадал суманд Зүүн бүсийн цанын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Энэхүү тэмцээнд Хэнтий аймгийн Дадал сумын хурандаа Ж.Жамсрандорж захирагчтай хилийн 0287 дугаар ангийн  бие бүрэлдэхүүний дунд цанын тэмцээн энэ сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж шилдэгүүдээ шалгаруулав.

Тус албан хаагчдаас зургаан албан хаагчдыг сонгон шалгаруулж,  “Рио-2016”  олимпийн бамбар хүлээж авах ажлын хүрээнд зүүн бүсийн цанын АШ тэмцээн, Дадал сумын иргэн Д.Мөнхөөгийн нэрэмжит гар бөмбөгийн АШ тэмцээн, хилийн 0287 дугаар ангийн тамирчид болох Хилчин спорт хорооны бөх улсын начин, ахмад П.Ганхүү, аймгийн арслан Г.Ганцоож нарын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг тус тус зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангажээ.

Тэмцээн энэ сарын 21- 22-ний өдөр  Дадал суманд зохион байгуулагдах аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ