Оклахома хотын цагдааг 263 жилийн хорих ялаар шийтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-22 13:04:49

ВАШИНГТОН. /Sputnik/. Үүргээ гүйцэтгэж явахдаа дөрвөн эмэгтэйг хүчиндсэнээс гадна хэд хэдэн эмэгтэйг хүчиндэхээр завдсан хэргээр АНУ-ын Оклахома хотын цагдаа асан Даниел Холтзклоуд 263 жилийн хорих ял шийтгэсэн байна.

Түүнийг бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа, хүчингийн 36 хэрэгт холбогдсоноос 18-ыг нь үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрчээ. Цагдаагийн ажилтан асан Даниел Холтзклоу олон эмэгтэйн амьдралыг сүйрүүлсэн гэж хохирогчид мэдэгджээ.

Зөрчил гаргасан эмэгтэйчүүд рүү Даниел Холтзклоу дайрч, баривчилна гэж сүрдүүлэн секс хийхийг шаарддаг байсан тухай прокурорууд мэдэгдэв.

Даниел Холтзклоу нь Оклахома хотын ядуусын хорооллоор эргүүлэх хийх үеэрээ Африк гаралтай америк хэд хэдэн эмэгтэйг хүчиндсэн байна. Эдгээр хэрэг 2013 оны 12 дугаар сараас 2014 оны зургадугаар сарын хооронд болсон байна.

Өнгөрсөн жил болсон Холтзклоугийн шүүх ажиллагааны үеэр 13 эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгөхдөө, тэр цагдааг бэлгийн дарамт үзүүлдэг гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ